Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 13:5-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус, бас мөс чанарынхаа төлөө захирагдах хэрэгтэй.

6. Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.

7. Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.

8. Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг.

9. Учир нь «Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр» гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үгийн дотор агуулагддаг юм.

10. Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн.

бүрэн бүлгийг уншина уу Ром 13