Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 12:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Нэг биед олон эрхтэн байдгийн адил, мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил,

5. бид олуулаа Христ дотор нэг бие болой. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм.

6. Бидэнд өгөгдсөн нигүүлслийн дагуу бид өөр өөр бэлгүүдтэй тул хэрэв эш үзүүлбэл, энэ нь тэр хүний итгэлийн дагуу аж.

7. Хэрэв үйлчлэл бол тэр хүн үйлчлэлээ, сургаж байгаа бол сургаалаа,

8. ятгадаг хүн бол ятгалга, өгч байгаа бол чин сэтгэлээр, тэргүүлж байгаа хүн бол хичээл зүтгэлээр, өршөөл үзүүлж байгаа бол баяртайгаар хийгтүн.

9. Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав.

10. Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.

11. Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат.

12. Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул,

13. ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.

14. Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа.

15. Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.

бүрэн бүлгийг уншина уу Ром 12