Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 11:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Давид«Тэдний ширээ нь тэдэнд урхи, тор,Бүдрүүлэх саад болон шан хариу болог.

10. Харахгүйн тулд тэдний нүд харанхуйлж,Нуруу нь үүрд бөгтөр болог»гэжээ.

11. Тиймд би хэлье. Тэд бүр унахаар бүдэрсэн гэж үү? Бүү ийм байх болтугай! Харин Израилийн атаархлыг төрүүлэхийн тулд тэдний алдаа зөрчлөөс болж харь үндэстнүүдэд аврал өгөгдөв.

12. Хэрэв тэдний хилэнц нь дэлхийн баялаг болж, тэдний алдаа нь харь үндэстнүүдийн баялаг болдог юм бол тэдний дүүрэн байдал ямар их илүү байх бол!

13. Гэвч харь үндэстэн та нарт би хэлье. Би харь үндэстнүүдийн элч тул өөрийн үйл хэргийг томруулдаг нь

14. махан биеэрээ миний ах дүүс бологсдын атаархлыг хөдөлгөж, заримыг нь аврахын тулд юм.

15. Учир нь хэрэв тэдний голсон явдал нь дэлхийн эвлэрэл бол тэдний хүлээн авалт нь үхэгсдээс амилуулах явдлаас өөр юу байх билээ?

16. Хэрэв эхний үр ариун бол бөөндөө мөн тийм байна. Хэрэв үндэс ариун бол мөчрүүд мөн тийм байна.

17. Харин хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол,

18. өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв та сайрхах аваас та үндсийг тэтгэж байгаа юм биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун.

19. Тэгээд та «Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ» гэж хэлэх болно.

20. Тийм ээ, тэд итгэлгүйгээс болж тастагдсан. Харин та итгэлээрээ зогсож байна. Бүү ихэмсэг бай, харин эмээгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Ром 11