Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 11:26-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм.«Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ.Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна.

27. Би тэдний нүглүүдийг зайлуулах үедЭнэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн».

28. Сайн мэдээний талаас, тэд та нарын төлөөх дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн төлөө хайрлагдагсад юм.

29. Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ.

30. Учир нь та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүй байдлаас болж та нар өршөөл үзсэнчлэн,

31. мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм.

32. Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд Бурхан бүх хүнийг дуулгаваргүй байдал дотор хорьжээ.

33. Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?

34. Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?

35. Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ?

36. Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.

бүрэн бүлгийг уншина уу Ром 11