Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 9:7-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. мөнөөх хүн босож гэрийн зүг явлаа.

8. Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.

9. Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд—Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа.

10. Есүсийг айлд ширээнд тухлан байтал олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв.

11. Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт—Яагаад танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ? гэжээ.

12. Харин Есүс үүнийг сонсоод—Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй.

13. Харин явж, “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.

14. Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж,—Яагаад фарисайчууд болоод бид мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэж асуухад,

15. Есүс тэдэнд хэлсэн нь—Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болохгүй биз дээ? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина.

16. Ер нь хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавихгүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна.

17. Хүмүүс шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвээс тулам сад тавьж, дарс асгарч, тулам хэрэггүй болно. Харин тэд шинэ дарсыг шинэ тулманд хийвэл аль аль нь хэвээрээ байх болно.

18. Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, тэнд нэгэн захирагч ирж, Түүний өмнө мөргөөд,—Миний охин дөнгөж саяхан үхчихлээ. Харин Та очиж түүнд гар хүрвэл охин минь амьдрах болно гэжээ.

19. Есүс босож, түүнийг даган явахад шавь нар нь ч бас хамт явлаа.

20. Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй Түүний ард ирж, дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад

21. ингэхдээ тэр эмэгтэй—Хэрэв Түүний дээлд нь л хүрвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ.

22. Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад—Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 9