Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 9:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр завинд сууж, гатлан явсаар Өөрийн хотдоо ирлээ.

2. Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд—Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв.

3. Хуулийн багш нарын зарим нь—Энэ хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ.

4. Есүс тэдний бодлыг мэдээд,—Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ?

5. “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ?

6. Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтэй хүнд—Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд,

7. мөнөөх хүн босож гэрийн зүг явлаа.

8. Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.

9. Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд—Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа.

10. Есүсийг айлд ширээнд тухлан байтал олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв.

11. Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт—Яагаад танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ? гэжээ.

12. Харин Есүс үүнийг сонсоод—Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй.

13. Харин явж, “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 9