Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 8:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Харин зуутын дарга—Эзэн, би Таныг гэртээ аваачих зохистой хүн биш ээ. Харин үг хэлээч, тэгвэл зарц маань эдгэрнэ.

9. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав.

10. Есүс үүнийг сонсоод ихэд гайхаж, дагаж явсан хүмүүст—Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна.

11. Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна.

12. Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв.

13. Тэгээд Есүс зуутын даргад—Замаараа яв. Чиний итгэсэнчлэн болог гэхэд яг тэр цагт зарц нь эдгэрчээ.

14. Есүс Петрийн гэрт очиж, хадам эхийг нь халуунтай өвдөн хэвтэж байхыг харав.

15. Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилан, тэр босоод Түүнд үйлчлэв.

16. Орой болоход тэд чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүн уруу авчрахад, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ.

17. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар «Бидний сул дорой байдлыг Тэр Өөртөө авч, бидний өвчнийг үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Матай 8