Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 8:20-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Есүс—Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй гэлээ.

21. Дагалдагчдын нэг нь Түүнд—Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд

22. Есүс—Намайг дага. Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.

23. Түүнийг завинд суухад шавь нар нь Түүнийг дагалаа.

24. Үзэгтүн. Нуурт маш хүчтэй шуурга босож, завь давалгаанд автсан боловч Есүс унтаж байлаа.

25. Тэд Түүн уруу ирж, Түүнийг сэрээгээд—Эзэн минь, авраач, бид сүйрлээ гэхэд нь,

26. Есүс тэдэнд—Юунд айцгаана вэ, итгэл багатай хүмүүс ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зэмлэжээ. Гэтэл нам гүм боллоо.

27. Хүмүүс гайхаж—Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд захирагдаж байгаа юм бэ? гэлцэв.

28. Түүнийг нуурын нөгөө талд гадарчуудын нутагт ирэхэд булшнуудын тэндээс чөтгөрт эзлэгдсэн хоёр хүн гарч ирээд, Түүнтэй тааралдав. Тэд их хэрцгий догшин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ.

29. Үзэгтүн, тэд хашхиран,—Бурханы Хүү, бид Танд ямар хамаатай билээ? Цагаас маань өмнө биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв.

30. Тэнд тэднээс зайдуухан сүрэг гахай идээшилж байлаа.

31. Чөтгөрүүд Түүнээс гуйж—Хэрэв Та биднийг хөөж гаргах гэж байгаа бол биднийг сүрэг гахайнд оруулаач гэв.

32. Тэр—Зайлцгаа гэхэд, сүнснүүд гарч гахайнуудад шүглэхэд, гахайн сүрэг бултаараа нуурын эгц эрэг уруу давхилдан орж усанд живж, үхжээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 8