Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 8:2-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Уяман өвчтэй нэгэн хүн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж,—Эзэн минь, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд,

3. Есүс гараа сунган түүнд хүрч—Хүсэж байна. Цэвэрш гэв. Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ.

4. Есүс түүнд—Үүнийг хэнд ч хэлж болохгүй! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэхийн тулд Мосегийн тогтоосон өргөлийг өргө гэлээ.

5. Есүсийг Капернаумд ороход нь нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж,—

6. Эзэн, зарц маань саа өвчин тусаад, гэртээ хэвтэж, сүрхий өвдөн шаналж байна гэхэд

7. Есүс—Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв.

8. Харин зуутын дарга—Эзэн, би Таныг гэртээ аваачих зохистой хүн биш ээ. Харин үг хэлээч, тэгвэл зарц маань эдгэрнэ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 8