Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 8:19-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Нэгэн хуулийн багш ирж, Түүнд—Багш аа, Таныг хаашаа ч явсан би дагаж явъя гэв.

20. Есүс—Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй гэлээ.

21. Дагалдагчдын нэг нь Түүнд—Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг минь надад зөвшөөрөөч гэсэнд

22. Есүс—Намайг дага. Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул гэв.

23. Түүнийг завинд суухад шавь нар нь Түүнийг дагалаа.

24. Үзэгтүн. Нуурт маш хүчтэй шуурга босож, завь давалгаанд автсан боловч Есүс унтаж байлаа.

25. Тэд Түүн уруу ирж, Түүнийг сэрээгээд—Эзэн минь, авраач, бид сүйрлээ гэхэд нь,

бүрэн бүлгийг уншина уу Матай 8