Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 7:24-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ.

25. Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв.

26. Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үл үйлддэг аливаа хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ.

27. Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.

28. Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Матай 7