Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 5:33-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Эртний хүмүүст “Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл” гэж хэлснийг та нар мөн сонссон.

34. Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, учир нь энэ нь Бурханы сэнтий юм.

35. Газраар ч болохгүй, учир нь энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ бол аугаа их Хааны хот юм.

36. Толгойгоороо ч чи тангараглаж болохгүй, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна.

37. Харин үг чинь “За, за” эсвэл “Үгүй, үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.

38. «Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан.

39. Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг.

40. Хэрэв хэн нэг хүн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг.

41. Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв.

42. Чамаас гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.

43. “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон.

44. Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.

45. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм.

46. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу?

47. Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу?

бүрэн бүлгийг уншина уу Матай 5