Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 5:24-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө.

25. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй. Эс тэгвэл арцалдагч хүн чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэдэд хүргэж, чи шоронд хаягдах вий.

26. Үнэнээр Би чамд хэлье, чи эцсийн кодрантыг төлтлөө тэндээс гарахгүй.

27. “Завхайрч болохгүй” гэснийг та нар дуулсан.

28. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.

29. Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр.

30. Хэрэв баруун гар чинь чамайг бүдрүүлбэл, тастаж хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр.

31. Мөн “Хэн боловч эхнэрээсээ салбал салалтыг гэрчилсэн бичиг түүнд өг” гэж хэлсэн байдаг.

32. Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.

33. Эртний хүмүүст “Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл” гэж хэлснийг та нар мөн сонссон.

34. Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, учир нь энэ нь Бурханы сэнтий юм.

35. Газраар ч болохгүй, учир нь энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ бол аугаа их Хааны хот юм.

36. Толгойгоороо ч чи тангараглаж болохгүй, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна.

37. Харин үг чинь “За, за” эсвэл “Үгүй, үгүй” байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.

38. «Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан.

бүрэн бүлгийг уншина уу Матай 5