Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 28:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Үзэгтүн. Есүс тэдэнтэй уулзаж,—Амар байна уу? гэхэд тэд дөхөн очоод Түүний хөлөөс зуурч, Түүнд мөргөлөө.

10. Тэгээд Есүс тэдэнд—Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно гэж айлдлаа.

11. Тэднийг замдаа явж байх зуур харуулуудын зарим нь хотод ирж, ахлах тахилч нарт болсон бүхнийг мэдэгдэв.

12. Тэд ахлагчидтай уулзаад зөвлөлдөн, цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөөд,—

13. Та нар “Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж хэл.

14. Хэрэв энэ нь захирагчийн сонорт хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэжээ.

15. Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ түүх иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл өргөн тархсан байна.

бүрэн бүлгийг уншина уу Матай 28