Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 28:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэд ахлагчидтай уулзаад зөвлөлдөн, цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөөд,—

13. Та нар “Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж хэл.

14. Хэрэв энэ нь захирагчийн сонорт хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэжээ.

15. Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ түүх иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл өргөн тархсан байна.

16. Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав.

17. Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа.

18. Есүс ойртон ирээд, тэдэнд—Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.

19. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,

бүрэн бүлгийг уншина уу Матай 28