Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 28:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв.

2. Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ.

3. Түүний дүр аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан байв.

4. Харуулууд түүнээс айн чичирч, үхсэн мэт болжээ.

5. Тэгтэл тэнгэр элч эмэгтэйчүүдэд—Бүү ай. Загалмайд цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь би мэдэж байна.

6. Тэр энд байхгүй. Учир нь хэлж байснаараа Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн.

7. Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Тэр та нараас түрүүнд Галилд хүрэх тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Харагтун. Би та нарт хэллээ гэв.

8. Тэд айдас болон баяр хөөртэйгөөр булшийг хурдан орхиж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 28