Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 27:9-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ болох гучин мөнгөн зоосыг тэд авч,

10. Эзэний надад айлдсан ёсоор Ваарчны Талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ.

11. Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс—Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс—Та ч хэлж байна гэв.

12. Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй.

13. Пилат Түүнд—Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд

14. Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ.

15. Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг заншилтай байв.

16. Тэр үед тэд Бараб гэгч зард гарсан хоригдлыг хорьсон байлаа.

17. Тэгээд ард олныг цуглах үед Пилат тэдэнд—Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу, эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ.

18. Учир нь Түүнийг тэд атаархсандаа барьж өгснийг тэр мэдэж байлаа.

19. Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд—Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.

20. Харин ахлах тахилч нар болоод ахлагчид олон түмнийг Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгөхийг ятгасан байлаа.

21. Захирагч тэдэнд—Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд—Барабыг гэцгээлээ.

22. Тэгтэл Пилат—Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд тэд бүгд л—Түүнийг цовдол гэцгээв.

23. Пилат—Яагаад, Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуусанд харин тэд бүгд—Түүнийг цовдол гэж улам чанга хашхирч байлаа.

24. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан—Би энэ Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ.

25. Тэгтэл бүх хүмүүс—Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 27