Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 27:57-65 Ариун Библи, 2004 (АБ2004)

57. Орой нь Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн хүрч ирлээ. Тэр мөн өөрөө Есүсийн шавь болсон ажээ.

58. Энэ хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав.

59. Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож,

60. хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны амыг таглаад явжээ.

61. Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв.

62. Дараа өдөр нь бэлтгэлийн өдрийн дараахь өдөр байсан бөгөөд ахлах тахилч нар болоод фарисайчууд Пилатынд цуглаж,—

63. Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна.

64. Тиймээс шавь нар нь ирж Түүнийг хулгайлан аваад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Хэрэв тэгэхгүй бол сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ.

65. Пилат тэдэнд,—Харуул аваад яв, хэрхэн хамгаалахаа та нар өөрсдөө мэдэж байгаа биз ээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 27