Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 27:56-61 Ариун Библи, 2004 (АБ2004)

56. Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа, мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.

57. Орой нь Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн хүрч ирлээ. Тэр мөн өөрөө Есүсийн шавь болсон ажээ.

58. Энэ хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав.

59. Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож,

60. хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны амыг таглаад явжээ.

61. Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 27