Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 27:49-55 Ариун Библи, 2004 (АБ2004)

49. Харин бусад нь—Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв.

50. Есүс дахин чангаар хашхираад Өөрийн сүнсээ гаргажээ.

51. Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран,

52. булш нээгдэн, нойрссон олон ариун хүмүүсийн биес амилуулагдаж,

53. Есүсийн амилалтын дараа булшнуудаасаа гарч ариун хотод орж, олон хүнд харагджээ.

54. Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн,—Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв.

55. Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэйчүүд тэнд холоос харж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Матай 27