Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 27:23-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Пилат—Яагаад, Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуусанд харин тэд бүгд—Түүнийг цовдол гэж улам чанга хашхирч байлаа.

24. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан—Би энэ Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ.

25. Тэгтэл бүх хүмүүс—Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв.

26. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ.

27. Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав.

28. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж,

29. үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж,—Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон,

30. Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо.

31. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа.

32. Тэд гарч явахдаа Курений Симон гэгчтэй тааралдаж түүнийг албадаж Есүсийн загалмайг үүрүүлэв.

33. Тэгээд тэд Гавлын Газар гэсэн утгатай Голгота гэдэг газарт хүрч ирээд

34. цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 27