Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 27:2-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав.

3. Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч,—

4. Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд—Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв.

5. Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ.

6. Ахлах тахилч нар мөнгөн зооснуудыг авч,—Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв.

7. Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр Ваарчны Талбайг худалдан авч, харийн хүмүүсийг оршуулдаг газар болгов.

8. Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст Талбай» хэмээгдэх болжээ.

9. Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ болох гучин мөнгөн зоосыг тэд авч,

10. Эзэний надад айлдсан ёсоор Ваарчны Талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ.

11. Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс—Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс—Та ч хэлж байна гэв.

12. Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй.

13. Пилат Түүнд—Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд

14. Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ.

15. Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг заншилтай байв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 27