Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 27:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд,

2. Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав.

3. Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч,—

4. Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд—Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв.

5. Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 27