Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 26:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг тухлан суугаад хооллох үед толгой дээр нь тосоо цутгав.

8. Шавь нар үүнийг хараад уурлаж,—Юунд ийм үрэлгэн байна вэ?

9. Энэ тосыг өндөр үнээр зарж, мөнгийг нь ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв.

10. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд—Та нар энэ эмэгтэйд юунд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв.

11. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.

12. Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад бэлтгэж байгаа юм.

13. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэлээ.

14. Тэр үед арван хоёрын нэг болох Искариотын Иудас ахлах тахилч нар уруу очиж,—

бүрэн бүлгийг уншина уу Матай 26