Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 26:65-71 Ариун Библи, 2004 (АБ2004)

65. Тэргүүн тахилч дээлээ хүү татан,—Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн. Та нар доромжлолыг сонсоцгоолоо.

66. Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд—Тэр үхэх ёстой гэцгээлээ.

67. Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад,—

68. Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, эрхэм Христ ээ? гэцгээв.

69. Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирж,—Чи ч бас Галилын Есүстэй хамт байсан шүү дээ гэхэд

70. харин тэр бүгдийн өмнө үүнийг үгүйсгээд,—Чиний юу ярьж байгааг би ойлгохгүй байна гэв.

71. Петрийг хашааны хаалга хавьд ирэхэд өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст—Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 26