Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 26:56-61 Ариун Библи, 2004 (АБ2004)

56. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.

57. Есүсийг барьсан хүмүүс Түүнийг тэргүүн тахилч Каиафт хүргэлээ. Тэнд хуулийн багш нар болон ахлагчид цугласан байв.

58. Харин Петр мөн Түүнийг алсуур тэргүүн тахилчийн хашаа хүртэл дагаж, дотогш орон, зарц нарын хамт юу болохыг харж суув.

59. Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл олохыг оролдсоор байлаа.

60. Хэдийгээр хуурамч гэрч нар олноор гарч ирсэн боловч, тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хүн гарч ирээд,—

61. Энэ хүн “Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна” гэж хэлж байсан гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 26