Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 26:46-56 Ариун Библи, 2004 (АБ2004)

46. Бос, явцгаая. Харагтун. Намайг бариулагч ойртон ирлээ гэлээ.

47. Түүнийг ийн ярьж байх зуур арван хоёрын нэг болох Иудас ахлагч тахилч нар болон олон түмний ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв.

48. Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд—Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барь хэмээн битүү дохио өгчээ.

49. Тэр даруй Есүс уруу очиж,—Амар байна уу, Рабби? гээд Түүнийг үнсэв.

50. Есүс түүнд—Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирээд Есүсийг барьж аваад баривчлав.

51. Есүстэй хамт байсан хүмүүсийн нэг нь гараа сунган илдээ сугалаад тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчжээ.

52. Есүс түүнд—Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө.

53. Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?

54. Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв.

55. Тэр үед Есүс хурсан олонд—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр сүмд байж сургаал заадаг байхад минь та нар Намайг бариагүй.

56. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.

бүрэн бүлгийг уншина уу Матай 26