Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 26:2-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ.

3. Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад,

4. Есүсийг зальжин аргаар барьж, алахаар хуйвалдацгаав.

5. Гэхдээ тэд—Олон түмний дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.

6. Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад

7. их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг тухлан суугаад хооллох үед толгой дээр нь тосоо цутгав.

8. Шавь нар үүнийг хараад уурлаж,—Юунд ийм үрэлгэн байна вэ?

9. Энэ тосыг өндөр үнээр зарж, мөнгийг нь ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв.

10. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд—Та нар энэ эмэгтэйд юунд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 26