Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 26:12-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад бэлтгэж байгаа юм.

13. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэлээ.

14. Тэр үед арван хоёрын нэг болох Искариотын Иудас ахлах тахилч нар уруу очиж,—

15. Түүнийг та нарт тушаавал та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслээд өгөв.

16. Тэр мөчөөс эхлэн тэр Есүсийг барьж өгөх аятай боломжийг хайв.

17. Исгээгүй Талхны баярын эхний өдөр шавь нар Түүн уруу ирж,—Танд зориулан Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад

18. Тэр—Хот уруу, нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа хамт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэнэ» гэсэн” гэж хэл гэв.

19. Шавь нар нь Есүсийн айлдсанаар үйлдэж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв.

20. Орой болоход Тэр шавь нарын хамт ширээнд тухлан сууж байлаа.

21. Тэднийг зооглон байх үед Тэр—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд

22. тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс—Би биш биз дээ, Эзэн минь! гэцгээв.

23. Тэр—Миний хамт тавганд гараа дүрэгч нь Надаас урвах болно.

24. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ.

25. Есүсээс урвасан Иудас—Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр—Чи өөрөө хэллээ гэв.

26. Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд,—Май, ид. Энэ бол Миний бие гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 26