Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 25:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв.

6. Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ.

7. Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв.

8. Мунхгууд нь ухаалаг охидод “Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь” гэсэнд,

9. ухаалагууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав” гэжээ.

10. Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.

11. Дараа нь бусад охид нь ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд

12. харин тэр хариуд нь “Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв.

13. Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.

14. Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой.

бүрэн бүлгийг уншина уу Матай 25