Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 25:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Таван талант авсан боол ирээд илүү таван талант өгч, “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв.

21. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ.

22. Хоёр талант авсан боол ирээд, “Эзэн, та надад хоёр талант олгосон. Би хоёр талант нэмж олов” гэхэд

23. эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ.

24. Мөн нэг талант авсан боол ирж, “Эзэн, би таныг үр суулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ.

25. Би айсан тул явж таны талантыг газарт нуучихсан. Хар, таны юм энэ байна” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 25