Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 25:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.

14. Энэ нь холын аянд гарахдаа боолуудаа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болой.

15. Тэр хүн нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынх нь дагуу өгсөн аж. Тэгээд аяндаа явж гэнэ.

16. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд таван талант нэмж олов.

17. Үүний нэгэн адил хоёр талант авсан нь мөн хоёр талант нэмж олжээ.

18. Харин нэг талант авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ.

19. Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ.

20. Таван талант авсан боол ирээд илүү таван талант өгч, “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 25