Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 24:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно.

10. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна.

11. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ.

12. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.

13. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно.

14. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.

15. Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог),

16. Иудейд байгсад нь уул уруу зугтааг.

17. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг.

18. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг.

бүрэн бүлгийг уншина уу Матай 24