Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 24:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм.

7. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно.

8. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.

9. Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно.

10. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна.

11. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ.

12. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.

13. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Матай 24