Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 24:19-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ!

20. Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир.

21. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно.

22. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.

23. Хэрэв хэн нэгэн та нарт “Харагтун, Христ энд байна”, эсвэл “Тэнд” гэвэл түүнд бүү итгэ.

24. Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно.

25. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн.

26. Тиймээс хэрэв тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч, эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ.

27. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Матай 24