Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 24:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүсийг сүмээс гарч явах үед шавь нар нь Түүнд сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв.

2. Тэр тэдэнд—Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.

3. Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж,—Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд

4. Есүс хариуд нь—Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил.

5. Учир нь олон хүн “Би бол Христ” хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ.

6. Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм.

7. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно.

8. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.

9. Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно.

10. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна.

11. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ.

12. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө.

бүрэн бүлгийг уншина уу Матай 24