Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 23:4-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй.

5. Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг.

6. Тэд найр наадмын тэргүүн эгнээнд, синагогуудад тэргүүн суудалд суух,

7. зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж.

8. Харин та нар “Багш аа” гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ.

9. Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй.

10. Та нар удирдагчид гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм.

11. Харин та нарын дундах хамгийн агуу нь зарц болог.

12. Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно.

13. Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.

14. [Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ.]

15. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог ажээ.

16. Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Хэн сүмээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг.

17. Мунхаг, сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Алт уу, эсвэл алтыг ариусгадаг сүм үү?

18. “Хэн тахилын ширээгээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг.

бүрэн бүлгийг уншина уу Матай 23