Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 23:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.

14. [Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ.]

15. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог ажээ.

16. Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Хэн сүмээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг.

17. Мунхаг, сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Алт уу, эсвэл алтыг ариусгадаг сүм үү?

18. “Хэн тахилын ширээгээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг.

19. Сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Өргөл үү, эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу?

20. Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм.

21. Сүмээр тангараглагч нь сүмээр болон түүн дотор оршдог Түүгээр тангараглаж байгаа юм.

22. Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй.

23. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан.

24. Шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид аа!

25. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж.

бүрэн бүлгийг уншина уу Матай 23