Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 23:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Есүс цугласан олон түмэнд болоод шавь нартаа айлдсан нь—

2. Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд суужээ.

3. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй.

4. Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй.

5. Харин тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг.

6. Тэд найр наадмын тэргүүн эгнээнд, синагогуудад тэргүүн суудалд суух,

7. зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, “Багш аа” гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж.

8. Харин та нар “Багш аа” гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ.

9. Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй.

бүрэн бүлгийг уншина уу Матай 23