Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 22:34-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Харин Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод цуглав.

35. Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж—

36. Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув.

37. Тэр түүнд—“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”.

38. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

39. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм.

40. Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 22