Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 22:32-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв.

33. Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа.

34. Харин Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод цуглав.

35. Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж—

36. Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув.

37. Тэр түүнд—“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”.

38. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

бүрэн бүлгийг уншина уу Матай 22