Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 22:29-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Есүс хариуд нь тэдэнд—Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.

30. Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм.

31. Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт

32. “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв.

33. Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа.

34. Харин Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод цуглав.

35. Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж—

36. Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув.

бүрэн бүлгийг уншина уу Матай 22