Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 22:24-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Багш аа, Мосе “Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн.

25. Бидэнтэй хамт ах дүү долоон хүн байсан юм. Ууган нь эхнэр авч, үр удмаа үлдээлгүй үхэхэд дүү нь эхнэртэй нь гэрлэв.

26. Хоёр дахь, гурав дахиас авахуулан долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв.

27. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв.

28. Иймээс амилалт дээр мөнөөх эмэгтэй тэр долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд,

29. Есүс хариуд нь тэдэнд—Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.

30. Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм.

31. Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт

бүрэн бүлгийг уншина уу Матай 22