Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 21:41-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. тэд—Тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж, түүнд хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээсэлнэ гэв.

42. Есүс тэдэнд—“Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ.Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай”гэснийг та нар Судраас огт уншаагүй юу?

43. Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно.

44. Хэн энэ чулуун дээр унана, тэр хүн хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав.

45. Фарисайчууд ба ахлах тахилч нар Түүний сургаалт зүйрлэлүүдийг сонсоод, Тэр өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов.

46. Тэд Түүнийг барихыг санаархсан авч, олон түмнээс айж байлаа. Учир нь хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 21