Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 21:4-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тул болой. Юу гэвэл

5. «Сионы охинд хэл.“Харагтун, чиний Хаан чам уруу ирж явна.Илжиг буюу ачаа зөөдөг амьтны төл дудран унаж, эгэл даруухнаар ирнэ”»гэсэн юм.

6. Тэгээд шавь нар явж Есүсийн захисан ёсоор гүйцэтгэж,

7. илжгийг дудрантай нь авчрахад тэд дээр нь дээлүүдээ тохоцгоолоо. Есүс илжгийг унав.

8. Цугласан хүмүүсийн ихэнх нь дээл хувцсаа зам дээр дэвсэхэд, зарим нь модноос мөчир огтлон зам дээр тавьж байлаа.

9. Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон—Давидын Хүүд Хосанна!Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!Хамгийн дээдэд Хосанна!гэж хашхиралдаж байлаа.

10. Түүнийг Иерусалимд ороход бүх хотынхон үймэлдэж,—Энэ хэн билээ? гэцгээв.

11. Олон түмэн—Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.

12. Есүс сүмд орж ирээд худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, зоос солигчдын ширээ, тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод,

13. тэдэнд—“Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгож байна гэв.

14. Сүмд байхад нь Түүн уруу сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ.

15. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор—Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд дургүйцэн

16. Түүнд—Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс—Тийм ээ, “Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв.

17. Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.

18. Өглөө хот уруу буцахдаа Тэр өлссөн ажээ.

19. Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд—Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.

20. Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж—Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 21