Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 20:24-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Үүнийг сонсоод арав нь ах дүү хоёрт зэвүүцэв.

25. Харин Есүс тэднийг Өөртөө дуудаад,—Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ.

26. Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.

27. Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.

28. Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв.

29. Тэднийг Иерихогоос гарч явахад асар олон хүмүүс Түүнийг дагаж байлаа.

30. Үзэгтүн. Замын хажууд суугаа хоёр сохор Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод,—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав.

31. Олон түмэн тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхирав.

32. Есүс зогсож тэднийг дуудаад,—Өөрсдийнхөө төлөө Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэхэд,

33. тэд—Эзэн, нүд маань нээгдэхийг бид хүсэж байна гэв.

34. Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа орж Түүнийг дагалаа.

бүрэн бүлгийг уншина уу Матай 20