Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 2:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ.

8. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж,—Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ.

9. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов.

10. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ.

11. Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.—

12. Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.

13. Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж—Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.

14. Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө.

15. Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.

16. Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв.

17. Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ

бүрэн бүлгийг уншина уу Матай 2