Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 2:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв.

5. Тэд түүнд—Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр

6. “Иуда нутгийн Бетлехем ээ!Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш.Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна”гэсэн гэж хариулав.

7. Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ.

8. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж,—Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ.

9. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов.

10. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ.

11. Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.—

12. Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.

13. Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж—Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.

14. Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө.

15. Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 2