Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 19:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Есүсийн гарыг нь тавиулж, тэдний төлөө залбируулахын тулд хүмүүс Түүн дээр хүүхдүүдийг авчирсанд шавь нар тэднийг зэмлэжээ.

14. Харин Есүс—Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм гээд,

15. тэдний дээр гараа тавьсны дараа тэндээс явав.

16. Үзэгтүн, нэгэн хүн Түүн уруу ирээд,—Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад,

17. Есүс—Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв.

18. Тэр Түүнд—Алийг нь? гэхэд Есүс—Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил.

19. Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.

20. Өнөөх залуу эр Түүнд—Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд,

21. Есүс—Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 19