Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 19:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүс эдгээр үгээ айлдсаныхаа дараа, Галилаас явж, Иорданы тэртээх Иудейн нутагт ирэв.

2. Үй олон хүмүүс Түүнийг дагахад тэнд Тэр тэднийг эдгээжээ.

3. Түүн дээр хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж,—Ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салах нь хуулийн дагуу мөн үү? гэж асуухад

4. Тэр хариуд нь—Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд—

5. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог.

6. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.

7. Гэтэл тэд Түүнд—Тэгвэл Мосе яагаад эхнэртээ салалтыг гэрчилсэн бичиг өгөөд, түүнийг явуулахыг тушаасан юм бэ? гэхэд,

8. Тэр тэдэнд—Яагаад гэвэл та нарын зүрх хатуу тул Мосе эхнэрээсээ салахыг та нарт зөвшөөрсөн юм. Гэвч анхнаасаа ийм байгаагүй.

9. Би та нарт хэлье. Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно гэв.

10. Шавь нар нь Түүнд—Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал, гэрлэхгүй байсан нь дээр юм гэхэд

11. харин Есүс тэдэнд—Ингэж хэлэхийг бүх хүн хүлээн зөвшөөрч чадахгүй, харин энэ нь өгөгдсөн хүмүүс л чадна.

12. Учир нь эхийнхээ хэвлийгээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах чадвартай нэг нь хүлээн аваг гэж айлдав.

13. Есүсийн гарыг нь тавиулж, тэдний төлөө залбируулахын тулд хүмүүс Түүн дээр хүүхдүүдийг авчирсанд шавь нар тэднийг зэмлэжээ.

14. Харин Есүс—Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм гээд,

15. тэдний дээр гараа тавьсны дараа тэндээс явав.

16. Үзэгтүн, нэгэн хүн Түүн уруу ирээд,—Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад,

17. Есүс—Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв.

18. Тэр Түүнд—Алийг нь? гэхэд Есүс—Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил.

бүрэн бүлгийг уншина уу Матай 19